- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2008 ОНД АГНАХ,БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 345
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2008 ОНД АГНАХ,БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ
ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Ан агнуурын тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2008 онд тусгай зориулалтаар угалз 60, тэх 200, харсүүлтий 20, бор гөрөөс 50, цагаан зээр 100, саарал чоно 100, агнуурын шувуу 300 толгой хүртэл агнуулахаар, гадаадад амьдаар гаргах идлэг шонхор шувуу 300 хүртэл толгой, түүний жишиг үнийг 10000 ам.доллар, төлбөрийг 9000 ам.доллар, хураамжийг 800 ам.доллар байхаар тус тус тогтоосугай.
(Энэ зүйлд 2008-07-29-ний 307 -р тогтоолоор өөрчлөлт орсон )
2. Олон улсын ангийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим ховор ан амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамбад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Байгаль орчны сайд Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
