- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 351Төрийн албаны тухай хуулийн 28.4.3, 28.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралтын, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралтын, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар хавсралтын, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралтын, мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 5 дугаар хавсралтын, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 6 дугаар хавсралтын, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 7 дугаар хавсралтын, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 8 дугаар хавсралтын, төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгийг 9 дүгээр хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталж, 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2. Төрийн албан хаагчийн цалин хөлсний асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх зорилгоор төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл, цалин хөлсний бүтэц, нийгмийн баталгааны цэгцтэй бодлогыг тодорхойлж Төрийн албаны тухай хуулийн хүрээнд зохицуулах боломжийг судалсны үндсэн дээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж 2008 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ тогтоолыг 2010-09-15-ны 239-р тогтоолоор 2010-10-01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
