- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР БИЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 22
Улаанбаатар хот
ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР БИЙ БОЛГОХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолоор баталсан "Тэмдэглэлт өдрүүд"-ийн жагсаалтад "51. Иргэний нийгмийн өдөр-1 дүгээр сарын 31." гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
