A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 82-р тогтоолоор хүчингүй болгосон/

2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 25

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 18 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД