- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 71-р хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 71-р хүчингүй болсон/
2008 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 52
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрүүл мэндийн даатгалын 2008 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 230 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "…6 хувь …" гэснийг "…4 хувь…" гэж өөрчилсүгэй.
2. Энэ тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Эрүүл мэндийн сайд Б.БАТСЭРЭЭДЭНЭ
Текст томруулах
A
A
A
