- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 54
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Олон улсын Туйл судлалын жилийн ажлыг зохион байгуулах тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:
Дарга - Байгаль орчны сайд Гишүүд:
-Түлш, эрчим хүчний дэд сайд;
-Үйлдвэр, худалдааны дэд сайд;
-Зам, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд;
-Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч;
-Монгол Улсын их сургуулийн ректор;
-Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга (тохиролцсоноор);
-Цаг уур, орчны шинжилгээний газрын "Хурын шим" төвийн захирал;
-Монголын Ус, цаг уурын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор).
Нарийн бичгийн дарга -Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Байгаль орчны сайд Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
