A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 82

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төмөр замын салбарт улсын төсвийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээд байгуулж, дүрмийг батлан ажиллуулахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашид даалгасугай.

2. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуульд Сангийн сайдын багцад худалдан авахаар тусгагдсан 3 зүтгүүр, 150 вагоныг худалдан авах, цаашид "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт түрээслүүлэх үйл ажиллагааг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш нарт үүрэг болгосугай.

3. Дээр дурдсан хуулийн этгээдийн дүрмийн сан, үйл ажиллагааны зардалд шаардагдах 22.6 (хорин хоёр сая зургаан зуун мянга) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.РАШ