A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 3 дахь заалын "….төсвийн нэгтгэлийн хэлтэстэй" гэснийг "төсвийн нэгтгэлийн хэлтэс, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн ажлын албатай" гэж өөрчлөн найруулсугай.

2.Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний найдвартай ажиллагааг хангах шаардлагыг харгалзан Сангийн яамны мэдээллийн технологийн хэлтсийн ажилтны орон тоог 8-аар нэмэгдүүлсүгэй.

3. Засгийн газрын анхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний хэвийн ажиллагааг хангахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт нэгдсэн журмаар тусган санхүүжүүлж, Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэнсүлжээний ашиглалтын заавар, журмыг 2008 оны I улиралд багтаан баталж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

4. "Төрийн сангийнтогтолцоонд шилжихтухай" Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд заасан нягтлан бодогчийн тооны нормативыг баримтлан Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон сумдын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтэн бөгөөд нягтлан бодогчийг ажиллуулахыг сумын Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

5. Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний төрийн сангийн, төсвийн, санхүүгийн тайлангийн, худалдан авах ажиллагааны, зээл тусламжийн, өрийн удирдлагын мэдээллийн системүүдийн сервер компюьтер, программ хангамж, нууцлал, аюулгүй байдал, тэдгээрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг найдвартай хангах, түүнд хяналт тавих, улмаар нэгдсэн сүлжээний үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг Сангийн яам, уг сүлжээнд холбогдсон бүх шатны төсвийн байгууллагын эцсийн хэрэглэгчийн компьютерийн санхүүгийн программ хангамжаас бусад үйл ажиллагааг хэвийн хангах, түүнд засвар,үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг тухайн байгууллага тус тус хариуцан гүйцэтгэж байхаар тогтоосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн "Сангийн яам-126" гэснийг "Сангийн яам-142" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН