A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Хувиараа ашигт малтмал олборлох) Энэ тогтооолыг 2010-12-01-ний 308-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Хувиараа ашигт малтмал олборлох) Энэ тогтооолыг 2010-12-01-ний 308-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 72

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ыг хавсралтын ёсоор баталж, 2008 оны 4 дүгээр сарын 1-нээс эхэлж дагаж мөрдсүгэй.

2. Түр журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж туршилтын журмаар үе шаттайгаар зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. "Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ