A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2008 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Цэргийн албыг дүйцүүлэн хаах журмын дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ