- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр
Дугаар 124
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ" гэсэн 8 дугаар хавсралтын 1 дэх заалтын "3000 га" гэснийг "20000 га" гэж, мөн хавсралтын 2 дахь заалтын "50 га" гэснийг "200 га" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Барилга, хот байгуулалтын сайд Ц.ЦОЛМОН
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
