A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 131

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтад дор дурдсан агуулга бүхий 49 дэх заалт нэмсүгэй:

"49. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол Улсад 2007-2011 онд үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд үндэсний хэмжээнд мониторинг хийх Удирдах хороо-Гадаад хэргийн сайд"

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн тусламжийн хүрээний төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, дүнг Засгийн газарт жил бүр танилцуулж байхыг Гадаад хэргийн сайд, Удирдах хорооны дарга С.Оюунд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Гадаад хэргийн сайд С.ОЮУН