A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 134

Улаанбаатар хот

ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 9.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төмөр замын Ерөө өртөөнөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын төмрийн орд газар хүртэл 98 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Болдтөмөр Ерөө гол" ХХК-д олгосугай.

2. Төмөр замын суурь бүтэц барих ажлыг эхлэхээс өмнө холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн барилгын ажилд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашид даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төмөр замын шугам барих тусгай зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.РАШ