- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ (Агропарк)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 136
Улаанбаатар хот
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ (Агропарк)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Орон нутагт хэрэгжүүлэх "Агропарк" төслийг хавсралтын ёсоор баталсугай.
2. "Агропарк" төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, энэ ажлын хүрээнд явуулах сургалт, сурталчилгааг төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягт, сум, дүүрэгт агропарк байгуулах ажилд дэмжлэг үзүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
