- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2009 ОНД АГНАХ,БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 140
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2009 ОНД АГНАХ,БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Ан агнуурын тухай хуулийн 8.3, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2009 онд тусгай зориулалтаар угалз 60, тэх 200, харсүүлтий 20, бор гөрөөс 50, цагаан зээр 100, саарал чоно 100, агнуурын шувуу 300 хүртэл, судалгаа шинжилгээний зориулалтаар хүрэн баавгай 2 толгой агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 300 хүртэл толгой байхаар тус тус тогтоосугай.
(Энэ хэсэгт 2009-07-22-ны 223 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон).
2. Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувууны жишиг үнийг 10000 ам.доллар, төлбөрийг 9000 ам.доллар, хураамжийг 800 ам.доллар байхаар тогтоосугай.
3. Тогтоолын 1 дүгээр зүйлд заасан ан амьтныг тусгай зориулалтаар агнаж, барьсан зөвшөөрлийн хураамжийн орлогыг орон нутгийн төсвийн орлогод тооцож, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Олон улсын ангийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим ховор ан амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамбад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Байгаль орчны сайд Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
