A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт"-д дор дурдсан хэсэг нэмсүгэй.

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зүйл ¹ Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн мөр ¹ Барааны бичиглэл Үндэслэл бүхий эрх зүйн акт Улсын хилээр нэвтрүүлэх ялгаа

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зүйл ¹ Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн мөр ¹ Барааны бичиглэл Үндэслэл бүхий эрх зүйн акт Улсын хилээр нэвтрүүлэх ялгаа
08.02 0802.90 Хуш модны үр-самар Байгалийн ургамлын тухай хуулийн /1995/ 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Гаргах

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД