A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-3-9-ний өдрийн 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 157

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтын "Нэг. Төсвөөс санхүүждэг" гэсэн хэсгийн 12 дугаар заалтын "гал унтраах I зэрэглэлийн 56 дугаар ангитай" гэсний өмнө "гал унтраах III зэрэглэлийн 81 дүгээр анги" гэж, 22 дугаар заалтын "65 дугаар анги" гэсний дараа "Шуурхай бүлэг-105" гэж тус тус нэмж, мөн хэсгийн 24 дүгээр заалтыг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД