- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫ Н ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 167
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг зохион байгуулж, дор дурдсан арга хэмжээ авч ажиллан дүнг нэгтгэн 2008 оны Ш улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай:
а) төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын ажлыг 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон 2008 оны П улиралд багтаан явуулах;
б) улсын төсвийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр бий болсон оюуны өмч, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын газар эзэмших эрх, ашигт малтмалын лиценз зэрэг эдийн бус баялгийг үзлэг, тооллогод хамруулан бүртгэлд тусгах;
в) төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллого хийхэд мөрдөх аргачлал, маягтыг бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой уялдуулан боловсруулж мөрдүүлэх арга хэмжээ авах;
г) гадаад улсад байгаа Монгол Улсын өмчийг тооллогод хамруулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи санал боловсруулан Засгийн газарт танилцуулах.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнг төсвийн ерөнхийлөн захирагч болон Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд бүрэн тусгуулан хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулахад шаардагдах 76284,2 (далан зургаан сая хоёр зуун наян дөрвөн мянга хоёр зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
4. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг Төрийн өмчийн хорооны мэргэжил, арга зүйн удирдлагын дагуу орон нутагтаа зохион байгуулж дүнг 2008 оны П улиралд багтаан Төрийн өмчийн хороонд ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
