- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСЛАМЖ,ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2012-05-30-ны 184-р тогтолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТУСЛАМЖ,ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2012-05-30-ны 184-р тогтолоор хүчингүй болсонд тооцсон)
2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 161
Нийгмийн халамжийн тухай хуулийн 27.1 дэх хэсэг, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудын дагуу олгох тусламж, хөнгөлөлтийн хэмжээг дор дурдсанаар тогтоож, 2008 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй:
а) байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд нэг удаа олгох нөхцөлт мөнгөн тусламжийн хэмжээг 30000 төгрөгөөр;
б) гурав ба түүнээс дээш тооны бага насны (14 хүртэлх насны) хүүхэдтэй өрх толгойлсон эх (эцэг)-д жилд нэг удаа олгох нөхцөлт мөнгөн тусламжийн хэмжээг 60000 төгрөгөөр;
в) гурав хүртэлх насны ихэр хүүхдэд жилд нэг удаа хүүхэд бүрт олгох мөнгөн тусламжийн хэмжээг 60000 төгрөгөөр;
г) 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн болон гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох нэг удаагийн мөнгөн тусламжийн хэмжээг 500000 төгрөгөөр;
д) орон сууцны хөлсний болон түлшний хөнгөлөлтөд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 140000 төгрөгөөр;
е) Монгол Улсын болон хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин болон дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т улирал бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 50000 төгрөгөөр; (Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 36 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
ё) Монгол Улсын гавьяат болон төрийн соёрхолт, Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 100000 төгрөгөөр;
ж) насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа, холбооны зардалд сар бүр үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг 10000 төгрөгөөр;
з) нийслэл болон хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд нь хүргэж өгч, авдаг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэг хүнд унааны зардлын хөнгөлөлтийг жилд нэг удаа 90000 төгрөгөөр.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
