A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-2-21-ний 49-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-2-21-ний 49-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 186

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг "Хустайн цогцолборт газар" төвөөр гэрээний үндсэн дээр 5 жилийн хугацаагаар гүйцэтгүүлэхийг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамбад зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсөл гэрээгээр гүйцэтгүүлэх тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 107 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Байгаль орчны сайд Г.ШИЙЛЭГДАМБА