A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Энэ тогтооолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫ Н ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Энэ тогтооолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2008 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 212

Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар тогтоолын хавсралтын Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт "151. Ойн хэрэг эрхлэх газар" гэж нэмсүгэй.

2. Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлагдсан төсөвтөө багтаан баталж, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлан мөрдүүлж ажиллахыг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Байгаль орчны сайд Г.ШИЙЛЭГДАМБА