A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 320

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын "Зургаа. Мэдээлэл, холбооны техник технологи, сүлжээ, дэд бүтцийг өргөтгөн шинэчлэх талаар" гэсэн хэсгийн 6.1, 6.3 дахь заалтыг хавсралтын ёсоор өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД