- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 24
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Бараа материалын хэвийн хорогдлын хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 316 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн ".. 10 дугаар хавсралт" гэсний дараа "Спирт үйлдвэрлэх технологийн дамжлагын хорогдлын норматив, бүтээгдэхүүний гарцын бүлэглэсэн норм"-ыг 11 дүгээр хавсралт" гэж нэмж, Спирт үйлдвэрлэх технологийн дамжлагын хорогдлын норматив, бүтээгдэхүүний гарцын бүлэглэсэн нормыг хавсралтын ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх