- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 16
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "...16 дугаар" гэсний дараа ", Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 17 дугаар" гэж нэмсүгэй.
2. Мөн тогтоолын 2 дугаар зүйлийн "17 дугаар" гэснийг "18 дугаар" гэж, мөн тогтоолоор баталсан "17 дугаар хавсралт"-ыг "18 дугаар хавсралт" гэж тус тус өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цөмийн энергийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ДОЛГОР
Текст томруулах
A
A
A
