A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 2

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл)

"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г хавсралтын ёсоор баталсугай.

2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг оны эхнээс эрчимтэй хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглах, төсвийн бус эх үүсвэрийг дайчлах талаар санаачилгатай ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

4. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг 2009 оны 10 дугаар сард, биелэлтийг 2010 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ