- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 26
Хөдөлмөрийн тухай хуулийн 111.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.
2. Бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг тогтоосон хувь хэмжээгээр ажиллуулах, ажиллуулаагүй тохиолдолд зохих төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхий менежер нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 243 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
