- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 36
Улаанбаатар хот
ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчин болон дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200.0 (хоёр зуун) мянган төгрөгөөр тогтоож 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "е" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Нийгмийн хамгаалал, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
