- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТООЦОХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-12-09-ний 361 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТООЦОХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-12-09-ний 361 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 21
Татварын ерөнхий хуулийн 60.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай шийдвэрийн дагуу татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хувь хэмжээг хоног тутамд 0.06 хувиар тогтоосугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан алданги тооцох хувь хэмжээг 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
