A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (хүний эрх)

Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2009-2010 оны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багц болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хууль зүй,дотоод ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ