A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 4 дүгээр сарын 15–ны өдөр

Дугаар 112

Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2010 ОНД АГНАХ,БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Ан агнуурын тухай хуулийн 8.3, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2010 онд тусгай зориулалтаар угалз 50, тэх 200, бор гөрөөс 50, цагаан зээр 80, саарал чоно 60 толгой, агнуурын шувуу 200 хүртэл толгой агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 240 толгой байхаар тус тус тогтоосугай.

2. Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувууны жишиг үнийг 12000 ам.доллар, төлбөрийг 10800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай.

3. Тогтоолын 1 дүгээр зүйлд заасан ан амьтныг тусгай зориулалтаар агнаж, барьсан зөвшөөрлийн хураамжийн орлогыг орон нутгийн төсвийн орлогод тооцож, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Олон улсын ангийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим ховор ан амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Байгаль орчин,аялал ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ