A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2005 оны 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаар тогтоолын 4, 6 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"4. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон бодлогын арга хэмжээний төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжүүлэлт, хяналт-шинжилгээний үйл ажиллагааг энэхүү тогтоолын хавсралтад тусгагдсан ажил үүргийн хуваарийн дагуу нягт уялдаатай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

6. Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явц байдлын тайланг 2007 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа бэлтгэн гаргаж, тухайн жилийн 8 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулан Улсын Их Хуралд тайлагнаж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай".

2. Засгийн газрын 2006 оны 53 дугаар тогтоолоор баталсан "Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг хариуцан ажиллах байгууллагууд"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ