- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ЗААЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 132
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ЗААЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООХ ТУХАЙ
"Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мал аж ахуйн гаралтай зарим түүхий эдийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2000 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн хэрэгжилтийг 2009 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зогсоосугай.
2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
