A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 134

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын Нэг дэх хэсэгт "11. Дархан хотын ус хангамжийн эх үүсвэр" гэж нэмсүгэй.

2. Мөн хавсралтын Хоёр дахь хэсгийн 1 дэх заалтаас "Дархан" гэснийг хассугай.

3. Дархан хотын ус хангамжийн эх үүсвэрийг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад шилжүүлсэнтэй холбогдуулан уг объектын хамгаалалтын зардалд шаардагдах хөрөнгийг 2010 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хууль зүй,дотоод ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ