A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-7-27-ны өдрийн 310-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 152

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоол, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аялал жуулчлалын салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий "Аялал жуулчлалын үндэсний төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.

2. "Аялал жуулчлалын үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын барилгын өргөтгөлийг тус үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

/Энэ зүйлийг ЗГ-ын 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Байгаль орчин, аялал

жуулчлалын сайд Л.ГАНСҮХ