A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 205

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2002 оны 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Батлан хамгаалах яамны эзэмшилд байгаа Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг угсармал орон сууцны каркас байдалтай байгаа 5, 7, 8 гэсэн дугаартай барилгуудыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, сонгон авсан сонирхогч байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хөрөнгө оруулалт хийж засварлах, яаманд ногдох хөрөнгийн хэмжээнд нийцүүлэн тодорхой тооны орон сууцыг цэргийн албан хаагчдын хэрэгцээнд ашиглахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 56-62 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Л.БОЛД