A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨ БЭЛТГЭХ АЖЛЫГ ЖУРАМЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-07-04-ний 223-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2012-07-04-ний 223-р тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨ БЭЛТГЭХ АЖЛЫГ ЖУРАМЛАХ ТУХАЙ

2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 234

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчит хуулийн этгээдэд тухайн жилд шаардагдах үндсэн хөрөнгийг төвлөрүүлэн хангах ажлыг нэгтгэн зохион байгуулж, бүртгэлийн нэгдсэн санд хөдөлгөөн хийж, хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд үүрэг болгосугай.

2. Төрийн өмчит хуулийн этгээд нь дараа онд хэрэгцээтэй байгаа үндсэн хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийг худалдан авахад шаардагдах зардлын төсвийн төслийн саналыг тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний дотор Төрийн өмчийн хороонд ирүүлж байхаар тогтоосугай.

3. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө худалдан авахаар ирүүлсэн саналыг хэрэгцээ шаардлагад нь үндэслэн хянаж батлан, тухайн жилийн 7 дугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд хүргүүлж байхыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

4. Төрийн өмчийн хорооноос хянан баталсан энэхүү тогтоолын 3 дугаар зүйлд заасан саналыг төсвийн ерөнхийлөн захирагч нарын дараа оны төсвийн багцад тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

5. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР