A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 232

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Иргэний хуулийн 105 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн Хөдөө аж ахуйн техникийн корпорацийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, "Анхны анжис" ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа байрыг "Анхны анжис" ХХК-д худалдахаар санал болгох, татгалзсан нөхцөлд нийтийн дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийтийн дуудлага худалдаагаар хувьчлах барилга байгууламжийн жагсаалт"-ын "16. Хан-Уул дүүрэг. "Анхны анжис" ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа байр" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ