- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 252
Улаанбаатар хот
ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дэлхийн цомын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн шатрын тэмцээнийг 2010 оны 7 дугаар сард, Дэлхийн цомын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнийг 2010 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулахаар тогтсугай.
2. Дээрх арга хэмжээнд шаардагдах зардлыг 2010 оны төсвийн багцдаа тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн ханган, өндөр хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
