A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 352

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын "Нэг. Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объектууд" гэсэн хэсэгт "12. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын төв байр" гэж нэмсүгэй.

2. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын төв байрыг Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын харуул хамгаалалтын 4 орон тоог цалингийн сангийн хамт Дотоодын цэрэгт шилжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй,дотоод ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ