A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2011-02-09-ний 35-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2011-02-09-ний 35-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 361

Татварын ерөнхий хуулийн 60.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.06 хувиар тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Татварын алдангийн хувь хэмжээг тооцох тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ