A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2012-11-10-ны 123-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 366

Тамхины хяналтын тухай хуулийн 10.6, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Засгийн газрын 2007 оны 92 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм"-ийн 3.1, 5.3 дахь заалт болон мөн тогтоолоор баталсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн ажиллах журам"-ын 2.2 дахь заалтын "төв" гэснийг тус тус хассугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 92 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА