- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 126
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "а/ Гадаад харилцааны яам" гэсэн хэсгийн "-Хэвлэл, мэдээллийн хэлтэс" гэснийг "-Олон нийттэй харилцах газар" гэж өөрчилсүгэй.
2. Олон нийттэй харилцах газрыг яамныхаа одоогийн төсөв, орон тооны хязгаарт багтаан зохион байгуулан ажиллуулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
