- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Терроризм)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 2 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 40
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Терроризм)
Терроризмтой тэмцэх тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Терроризмоос сэргийлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө (2010-2012 он)-г хавсралт ёсоор баталсугай.
2. Терроризмоос сэргийлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хариуцсан салбар, нутаг дэвсгэртээ зохион байгуулан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
