- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 80
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолд/
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Жагсаалт, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлоход улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх хилийн боомтын жагсаалт"-ын 1 дэх хэсгийн "-Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт" гэсний дараа "-Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомт" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
