A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 91

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Жендерийн хөтөлбөрийн)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2010-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгах, гадаадын зээл, тусламжийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ