A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 116

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын төсвөөс хандив төлөх олон улсын гэрээ, конвенцийн итгэмжит сангийн жагсаалт"-д "19. Тамхины хяналтын суурь конвенци –ЭМЯ" гэж нэмсүгэй.

2. Тамхины хяналтын суурь конвенцийн итгэмжит санд 2010-2011 оны санхүүгийн жилд төлбөл зохих 113.0 ам.долларын хандив болон 2006-2007 онд төлөх байсан 124.0 ам.доллар, 2008-2009 онд төлөх байсан 113.0 ам.долларын хандивыг тус тус төсвийн багцаасаа төлөх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА