A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШИЖ БАЙГАА ЗАРИМ БАРИЛГЫН ТУХАЙ

1999 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа түрээслэгч нарт түрээсийн давуу эрхээр худалдах төрийн өмчийн барилгын жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Түрээсийн давуу эрхээр худалдахаар санал болгох барилгын үнэлгээг гаргаж, түрээслэгч нарт санал өгсөн өдрөөс хойш 14 хоногийн дотор барилгын үнийг төлөөгүй тохиолдолд тухайн барилгыг нийтийн дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга 3.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж .НАРАНЦАЦРАЛТ

Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н. ТУЯА