A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 120

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын "Нэг. Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объектууд" гэсэн хэсэгт "13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төв байр" гэж нэмсүгэй.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төв байрыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харуул хамгаалалтын 4 орон тоог цалингийн сангийн хамт Дотоодын цэрэгт шилжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт зөвшөөрсүгэй.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төв байрыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан гарах зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ