A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 140

Улаанбаатар хот

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАРТ ХАМААРУУЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт орших аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн 3512.5 га, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой орд газрын орчим орших 7736.1 га, Цогтцэций сумын Тавантолгойн орд газрын орчим орших 3661.3 га, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт орших 882.3 га, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах "Олон улсын нисэх онгоцны буудал"-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тус тус тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг 1 дүгээр хавсралт ёсоор тогтоосугай.(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон. Энэ заалтын зарим заалт болон хавсралтын 1 дэх хэсгийг Засгийн газрын 2019 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийн талаар холбогдох судалгаа хийж, тооцоо гарган дүнг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

3. Аж үйлдвэрийн цогцолбор болон орд газрыг түшиглэн байгуулагдах хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэн, дүнг 2010 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА