- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2004 оны 135 дугаар тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 142
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2004 оны 135 дугаар тогтоолд/
Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.2.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын Нэг дэх хэсэгт "14. "Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн газар; "15. "Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газар" гэж тус тус нэмсүгэй.
2. "Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн газар, "Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газрыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад шилжүүлсэнтэй холбогдуулан хамгаалалтын зардалд шаардагдах хөрөнгийг 2011 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
